ДЭД БҮТЭЦ БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Өргөх механизмын магадлал кранчины мэргэжлийн давтан сургалтыг Улаанбаатар хотоос “Өргөх машин” ХХК-с мэргэжлийн инжинер урьж ирүүлэн 13 автокранчинд техникийн бүрэн магадлал хийлгүүлж ашиглах зөвшөөрөл олгож, 16 автокранчинд давтан сургалт явууллж, 2 ААНэгжид хяналт шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

Шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглэгч нарт хийх тандалт судалгаагаар 4 ААНгэж байгууллагад тандалт судалгааг хийж байна.

Хөвсгөл аймгийн хэмжээнд шинээр эхэлсэн болон гэрээт хугацаандаа дуусаагүй, барилга байгууламжуудын гүйцэтгэгч байгууллагуудад зөрчлийг арилгуулах, барилгын угсралтын ажлыг чанаржуулж Барилгын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Барилга байгууламжийн норм дүрэм, стандартын заалтуудыг мөрдөн ажиллах талаар заавар зөвлөмж өгч хугацаатай албан шаардлага хүргүүлэн зөрчил дутагдлыг арилгуулан ажиллаж байна.

Автор : btamedia press

ХОЛБОО БАРИХ

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар

Хаяг: Мөрөн сум, захиргааны байр

Утас:70382125

Факс:70384468

И-Мэйл: p_hu@inspection.gov.mn

Вебсайт: www.hu.inspection.gov.mn

БАЙРШИЛ