МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨН, СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар шинэ байртай боллоо. Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ард иргэдийн хүнсний эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилтыг хэрэгжүүлэн ажиллахад тус аймагт лаборатори бүхий байгууламж чухал шаардлагатай байсан юм. 2003 оноос хойш түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн Хөвсгөл аймгийн МХГ ийнхүү  Шадар сайдын багцад тусгагдсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар лаборатори, химийн бодис болон хураагдсан бараа хадгалах зориулалтын агуулах, чийрэгжүүлэлтийн заал, ажлын өрөө бүхий нийт  1296 м.кв талбайтай шинэ байртай болж байна.

Эх орны хоймор болсон Хөвсгөл аймаг жилийн дөрвөн улиралд жуулчдын хөл тасардаггүй гэдгээрээ бусад аймгаас ялгардаг онцлогтой. 124.6 мянган хүн амтай,  жилдээ 100 гаруй мянган жуулчин зорин очдог олны хөлийн газар хэдий ч сүүлийн жилүүдэд тус аймагт хүн, малын гоц халдварт өвчин гараагүй, хүний амь нас эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үйл ажиллагаатай шууд холбоотой юм. Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар учирч болох эрсдэлийг 16-18.9 хувиар бууруулсан, лабораторийн хүчин чадлыг өргөжүүлж хор судлал, нян судлал, ургамал судлалын чиглэлээр шинжилгээнүүдийг хийдэг болсон зэрэг амжилтаар шинэ оноо угтаж байна. Тодруулбал, жил бүр 6800-8400 гаруй объектод эрсдэлийн үнэлгээ хийж, хяналт шалгалтын зэрэгцээ сургалтыг түлхүү хийдэг болсон нь эрсдэл буурах нөхцөлийг урьдчилан харж ажиллахад нөлөөлжээ. Түүнээс гадна хяналтын үйл ажиллагаа ил тод болсон, хууль хяналт болон төрийн, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулан асуудлыг цогцоор нь шийддэг болсонд Хөвсгөлчүүд ам сайтай байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, эрүүл ахуй болон байгаль орчин, хог хаягдал зэрэг асуудалд түлхүү анхаарч, лабораторийн шинжилгээт хяналтуудыг тухай бүрт нь хийж, аймгийн иргэд болон зорчиж буй жуулчдад эрүүл аюулгүй, баталгаат хүнс, бүтээгдэхүүн үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. Шинэ оны босгон дээр иргэд, аж ахуйн нэгжүүд тав тухтай үйлчлүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл бүрэн хангагдаж байгаад тус аймгийн МХГ-ын хамт олон сэтгэл өндөр байна.

Автор : btamedia press

ХОЛБОО БАРИХ

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар

Хаяг: Мөрөн сум, захиргааны байр

Утас:70382125

Факс:70384468

И-Мэйл: p_hu@inspection.gov.mn

Вебсайт: www.hu.inspection.gov.mn

БАЙРШИЛ