Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчилах ажлыг 20 аж ахуйн нэгжид хүргүүлж ажиллаа

     Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчилах ажлыг Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 20 аж ахуйн нэгжид хүргүүлж ажиллаа. Хэрэглэгчийн хяналтын хуудсыг сурталчилах ажилд хамрагдсан 8 аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. Гүйцэтгэлийн хяналт шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн улсын байцаагчын хугацаатай албан шаардлагын биелэлт 63%-тай, хууль тогтоомжийн хэрэгжилт 83.4%-тай байна. Зөвлөн туслах үйлчилгээний зөвлөмжийн биелэлт 83.3%-тай хууль тогтоомжийн хэрэгжилт 73.3%-тай хангагдсан байна.  

Автор : btamedia press