Ноос угаах үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлэв. Тусгай төлбөртэй загас бариулах үйл ажиллагаа явуулж байгаа отгуудад зөвлөн туслах ажил үйлчилгээ үзүүлж тус бүрд нь зөвлөмж хүргүүлэв.
Гурван суманд хууль бус мод бэлтгэлт тээвэрлэлт, ан амьтан агнах явдлаас урьдчилан сэргийлэх хяналтыг хийж шалгалтанд Ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй 8 аж ахуйн нэгж хамрагдаж, өмнөх онуудын мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлэж хүлээлгэж өгөөгүй, нөхөн сэргээлт хийгээгүй 1 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож, хугацаатай үүрэг чиглэл өгөв. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 1 аж ахуйн нэгж, 3 иргэний хөрөө рамыг лацдаж, актаар зогсоов. Зохих зөвшөөрөлгүй загас агнахыг завдсан 1 иргэнд торгуулийн арга хэмжээ авлаа. БОАЖГазар, Аудитын газартай хамтран Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор 9 суманд ажиллаж байна.
![]() | Өнөөдөр | 83 |
![]() | Өчигдөр | 96 |
![]() | Энэ 7 хоногт | 419 |
![]() | Өмнөх 7 хоногт | 1854 |
![]() | Нийт | 31228 |
Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар
Хаяг: Мөрөн сум, захиргааны байр
Утас:70382125
Факс:70384468
И-Мэйл: p_hu@inspection.gov.mn
Вебсайт: www.hu.inspection.gov.mn