ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР АВАХ

1. Хууль, журам, нөхцөл шаардлага, зах зээлийг судлах

Хэрэв та харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, бүртгэлийн гэрчилгээ эсвэл радио давтамж ашиглах эрхийн бичиг авах гэж байгаа бол юуны өмнө холбогдох хууль, журам, тухайн чиглэлийн зохицуулалт, нөхцөл шаардлага, төлбөрийн хэмжээтэй танилцах шаардлагатай.

Холбогдох хууль, журам, нөхцөл шаардлага, зохицуулалт-ын баримт бичигтэй энд дарж танилцана уу. Тухайн үйлчилгээний зах зээлийн мэдээллийг эндээс авна уу.

Харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ангилал, төрөл бүрээр тусгай зөвшөөрлийг олгох, сунгахаар тогтоосон хугацаа

2. Өргөдлийн маягт, нотлох баримт бүрдүүлэх

Тусгай зөвшөөрөл авах, эсвэл бүртгүүлэхээр хүсэлт гаргагч нь ХХЗХ-ноос Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын дагуу эрхлэхээр төлөвлөж буй үйл ажиллагааны төрлөөс хамааран харгалзах өргөдлийн маягтуудыг бүрэн бөглөн, уг маягтанд заасан холбогдох нотлох баримт, материалыг бүрдүүлэн хавсаргаж ирүүлнэ.

Эрхлэхээр төлөвлөж буй үйл ажиллагаанд радио давтамж ашиглах шаардлагатай бол радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн маягт, холбогдох материалыг бүрдүүлж ирүүлнэ.

Хүсэлт гаргагч нь холбогдох өргөдлийн маягтыг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөн шаардлагатай нотлох баримтуудыг ирүүлэх нь хүсэлтийг хүлээн авч, дүгнэлт гарган, түргэн шуурхай шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болно.

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн маягтуудыг дараах хүснэгтээс авна уу.

Автор : btamedia press

ХОЛБОО БАРИХ

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар

Хаяг: Мөрөн сум, захиргааны байр

Утас:70382125

Факс:70384468

И-Мэйл: p_hu@inspection.gov.mn

Вебсайт: www.hu.inspection.gov.mn

БАЙРШИЛ