МЭНДЧИЛГЭЭ

 

Нийт ард түмэндээ Хөвсгөл аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас мэндчилгээ дэвшүүлье.

Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага бүтэц, зохион байгуулалт, материаллаг бааз, боловсон хүчний хувьд бэхжиж, олон салбар, чиглэлийн хяналтын нэгдмэл үйл ажиллагаа, түүний үр дүнгээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх нөхцөлийг хангах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж ирлээ.

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан бодлогын зорилт, Монгол улсын Мянганы хөгжлийн зорилт, Мэргэжлийн хяналтын салбарын хөгжлийн мастер төлөвлөгөө, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтууд, МХЕГ-аас 2018 онд дэвшүүлсэн зорилтуудыг хангах хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын шинэчлэлтэй уялдуулан, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж, байгууллага, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг сайжруулж, тэдний нийгмийн хариуцлагыг өндөржүүлж, эрсдлээс сэргийлэх асуудалд анхаарч ажиллаж байна.

 

ХӨВСГӨЛ АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН

ГАЗРЫН ДАРГА Д.ЛХАГВАСҮРЭН

Автор : btamedia press

ХОЛБОО БАРИХ

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар

Хаяг: Мөрөн сум, захиргааны байр

Утас:70382125

Факс:70384468

И-Мэйл: p_hu@inspection.gov.mn

Вебсайт: www.hu.inspection.gov.mn

БАЙРШИЛ