ГАЛЗУУ ӨВЧИН

Бүлэг: Сэрэмжлүүлэг Нийтлэгдсэн %01 %662 %2016
Бичсэн Super User Үзсэн: 453

Манай аймгийн Их Уул сумын Шивээ багт галзуу өвчин гарч, онош нь улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториор 2016 оны 150 дугаарын шинжилгээний хариугаар баталгаажсан. Сумын засаг даргын А\05 тоот захирамжаар хорио цээр тогтоон, голомтонд ажиллах жижүүр, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах хуваарийг сумын ЗДТГ-ын даргаар батлуулан мөрдөн ажиллалаа. Мал амьтны шилжилт хөдөлгөөн, малаас гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг бүрэн хориглосон.

       Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд голомтонд байсан 1391 мал, амьтан хамрагдсан. Хлорын шохой, экоцидын уусмалаар 310 м2 талбайтай малын хашаанд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, өвчний сэжигтэй 2 үхрийн хүүр сэг зэмийг шатааж, үнсийг 1,5 м гүн нүхэнд хлорын шохойг үелүүлэн хийж, устгахад хяналт тавьж ажиллав.

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
- Иргэд галзуу өвчний үүсгэгчийг тээгч амьтдад хазуулахаас сэргийлэх,
- Өвчний сэжиг бүхий мал, амьтадтай болгоомжтой харьцах, малын эмчид үзүүлж, оношлуулах, өвчилж, үхсэн амьтдыг устгуулах зэрэг арга хэмжээг авах,
- Өөрийн мал, гэрийн тэжээвэр нохой, муур зэрэг амьтдыг мал эмнэлгийн байгуулагын хяналтад байлгах, урьдчилан сэргийлэх вакцинд хамруулах,

Хэрэв галзуу өвчний сэжигтэй амьтанд хазуулбал ямар арга хэмжээ авах вэ
- Гэрийн нөхцөлд шархыг савантай усаар 5 минутын турш сайтар савандаж угаах, хэрэв тамедин зэрэг уусмал байвал тухайн уусмалаар шавшиж угаах
- Эмчид яаралтай хандах, эмнэлгийн нөхцөлд шарханд анхны цэгцлэлт хийлгэх
- Орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, Зоонозын өвчин судлалын байгууллагад мэдээлж, галзуу өвчний эсрэг вакцины бүрэн тунд хамрагдах шаардлагатай.

Автор : btamedia press

ХОЛБОО БАРИХ

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар

Хаяг: Мөрөн сум, захиргааны байр

Утас:70382125

Факс:70384468

И-Мэйл: p_hu@inspection.gov.mn

Вебсайт: www.hu.inspection.gov.mn

БАЙРШИЛ