ХЭРЭГЛЭГЧ ТА БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ҮНЭЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд МХЕГ 14 чиглэлээр “Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг нэвтрүүлээд байна. Иргэд хэрэглэгч хэн бүхэн хэрэглэгчийн хяналтын хуудсыг ашигласнаар худалдан авах бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эсрдэлийг тооцон, сонголтоо зөв хийгээд зогсохгүй, үнэлгээ өгөх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой боллоо. МХЕГ-ын хувьд “Хэрэглэгчийн хуудас”-нэвтрүүлснээр иргэдийн худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчийн хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хууль тогтоомжийг сурталчлахад шинэ алхам болоод байгаа юм.

Энэхүү хуудсыг иргэд маань МХЕГ-ын вебсайт /inspection.gov.mn/-аас татан авч цаасаар хэвлэн ашиглах, онлайнаар бөглөх боломжтой бөгөөд хэрэглэгчийн өгсөн үнэлгээтэй Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч болон, бизнес эрхлэгчид тогтмол танилцан, дүн шинжилгээ хийж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээн авч ажиллах юм.

Хэрэглэгчийн хяналтын хуудсыг ЭНД дарж татан авна уу.

Автор : btamedia press

ХОЛБОО БАРИХ

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар

Хаяг: Мөрөн сум, захиргааны байр

Утас:70382125

Факс:70384468

И-Мэйл: p_hu@inspection.gov.mn

Вебсайт: www.hu.inspection.gov.mn

БАЙРШИЛ