ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

Байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдал          

 Байгууллагын үйл ажиллагааний ил тод байдлыг дараах бадйлаар хангаж ажиллаа.

             1.Байгууллагын цахим хуудсанд: Нийт 112 контент /цаг үеийн мэдээлэл-63, зөвлөмж, сэрэмжлүүлэг-24, хэвлэлийн тойм-5, хяналт шалгалтын мэдээ-15/ нийтлэгдсэн. Фэйсбүүк хуудсанд 43 контент нийтлэгдэж,  1200 гаруй хүнд хүрч, 120 удаа түгээгдсэн байна.  

             Дотоод удирдлагын “ABLE CLOUD” программыг үйл ажиллагаандаа ашиглаж  онлайнаар бичиг хэрэг, албан даалгавар, тушаал шийвэр, хүний нөөцийн мэдээ мэдээллүүдийг цаг алдалгүй авч  үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн.

             3. Аймгийн МХГазрын inspection.gov.mn/hu/ вэб хуудас нээж  хяналт шалгалт, байгууллагаас гарч байгаа тушаал шийдвэр, хийгдэж буй ажлын талаархи  мэдээлэлийг  байршуулан иргэдэд түргэн шуурхай  хүргэж мэдээ мэдээлэлийг   шинэчлэн ил тод нээлттэй ажиллаж байна.

              4. Хөвсгөл МХГазар”   вэб хуудас, facebook хаягаар улсын байцаагчдийн зөвлөмж сэрэмжлүүлэг хүний нөөц байгууллагын  төсөв санхүүгийн ил тод байдал болон нийт  албан тушаалтан ажилтаны танилцуулга, овог нэр, хариуцсан ажлын чиг үүрэг ажиллах цаг, уг ажилтай холбоотой хууль тогтоомж журам ,дүрмийн талаархи мэдээллийг нээлттэй болгож, иргэд, байгууллагын  санал хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаагаа иргэд олон нийтэд сурталчилж байна. Түүнчлэн иргэд аж ахуйн нэгж байгууллагад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх хэлбэрээр зөвлөмж,  сэрэмжлүүлэг, сурталчилгааны материалыг байнга шинэчлэн байршуулж хэвшсэн.     

            5.Хяналтын хуудсыг иргэд аж ахуйн нэгж байгууллагад сурталчлан таниулах, хяналтын чиглэл бүрээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж  МХЕГазрын веб сайтаас хяналтын хуудасны шторк, дэд бүтэц хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн ведио хичээлүүдийг татан авч, орон нутгийн ЛХА телевизээр олон нийтэд цагийн хуваарь гарган давтамжтайгаар нэвтрүүлэн, байгууллагын Facebook  хаягт хяналт шалгалтын мэдээ сарын аян, сургалт, зөвлөн туслах ажил үйлчилгээ, зөвлөмж сэрэмжлүүлэг мэдээллийг тухай бүр байршууллаа.      

          6. Орон нутгын хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу  захиалгат нэвтрүүлэг 8, нийтлэл 3, ном гарын авлага 44, зөвлөмж 80, сэрэмжлүүлэг 52 телевизд  28 удаагийн мэдээ мэдээлэл сургалт, шторка сэрэмжлүүлэг бэлтгэж  нэвтрүүлж нийтлүүлсэн  байна.

          7.Орон нутагт хууль тогтоомжийг сахиулан, хүний  болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчинг дэмжиж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх нөхцөлийг бүрдүүлж иргэд, ААНБ-д хяналтын байгууллагын үйл ажиллагааг сурталчилан таниулах, төрийн үйлчилгээг ил тод нээлттэй хүргэх   зорилгоор  “Хүний төлөө - Зөв тус аян”, “Эрүүл хөрс –Эрүүл хүнс” аян, “Иргэн бүр- Эрсдэлгүй орчинд” аян, “Хүнс эрүүл бол Хүн эрүүл” аян, “Ил тод” нээлттэй өдөрлөг, “Хүний төлөө-Хилийн хяналт” аян , Сумдын улсын байцаагчдын сургалт, зөвлгөөн,  Хүнсний аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр  2 удаагийн бүсчилсэн сургалт,  МХЕГ-аас Хөвсгөл аймагт зохион байгуулсан Эрсдэлийн удирдлагыг орон нутагт хэрэгжүүлэх зөвлөн туслах, сургалт,  21 аймгийн барилга техникийн байцаагчдыг хамруулсан “Барилга техникийн аюулгүй ажиллагаа” бүсийн сургалт зэрэг   2015 онд хийгдсэн нийт 13 чиглэлийн томоохон ажлуудыг  хэвлэл мэдээллийн байгууллагтай хамтран зохион байгуулж , аяны нээлт болон хаалтын  үйл ажиллагааг дүгнэж байгууллагын удирдлага, хэлтсийн дарга, улсын байцаагчид телевизд мэдээ мэдээллийг тогтмол өгч хэвшлээ.

         8. Иргэд олон нийтэд АМХГ-аас 2015 онд  хийсэн  ажлын тайлан, хяналт шалгалтын үр дүн, “Шилэн хяналтын цахим систем” МХЕГ-ын даргын чиг үүрэгт хамааралгүй асуудлын жагсаалт баталсан 505-р тушаал, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 506 тоот тушаалын үйлчлэлийг танилцуулах зорилгоор хяналтын хэлтэс бүрээр  мэдээ мэдээлэл бэлтгэн орон нутгийн хэвлэл мэдээллийн  хэрэгсэлээр ярилцлага зохион байгуулж ажлын үр дүнг тайлагналаа.  

 

ХОЛБОО БАРИХ

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар

Хаяг: Мөрөн сум, захиргааны байр

Утас:70382125

Факс:70384468

И-Мэйл: p_hu@inspection.gov.mn

Вебсайт: www.hu.inspection.gov.mn

БАЙРШИЛ