ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

Бүлэг: ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
Нийтлэгдсэн %12 %511 %2016
Бичсэн Super User Үзсэн: 295
ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ
1 Батлагдсан орон тоо Үзэх
2 Сул ажлын орон тооны зар Үзэх
3 Албан хаагчдын танилцуулга Үзэх

Хүний нөөцийн ил тод байдал   

 2012-2014 онд байгууллагын удирдлагаар ажиллаж байсан дарга нарын тушаалаар төрийн үйлчилгээний илүү орон тоон  ажиллаж байсан  8 ажилтанг  МХЕГ-ын даргын бүтэц орон тоо баталсан 2014 оны 313-р тушаалийн дагуу ажлаас чөлөөлж,  одоо  53 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд батлагдсан бүтцэд багтаан 6 улсын байцаагч, ажилтанг шинээр томилон ажилуулсан байна.

        1.МХЕГ-аас албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг шинэчилэн гаргасаны дагуу шаардлагад нийцсэн албан хаагчдыг сонгон шалгаруулах  зорилгоор улсын байцаагчийн 7 ажлын байрыг Аймгийн ТАСЗ-д өгч нийтэд зарлуулж улсын байцаагчдийн сул орон тоог нөхсөн байна.

          2. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн,  ТАСЗ-ийн нөөцөд бүртгэгдсэн, зохих шаардлагыг хангасан  3  иргэнд  УБ-ийн эрх олгуулахаар уламжлаад байна.

            3.Мөн МХЕГ-ын дотоод хяналт шалгалтаар өгсөн зөвлөмжийн дагуу илүү орон тоогоор ажиллаж байсан 2 ажилтны ажлын байрыг нэгтгэн,  МХЕГ-ын даргын бүтэц орон тоо баталсан 208 дугаар тушаалыг  хүний нөөцийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж  ажиллаа.

           4.Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн нэршил”-ийг шинэчилсэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 213 дугаар тушаалаар “Мэргэжлийн хяналтын улсын (ахлах) байцаагчийн эрх олгох, түдгэлзүүлэх, сэргээх, бууруулах, цуцлах журам”-ын дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын  газрын 28 улсын байцаагч  болон хуулиар улсын байцаагчийн эрхтэй ажиллуулахаар заасан нийт  58 хүнд улсын байцаагчийн эрхийг олгууллаа.

        5.МХЕГ-ын даргын  тушаалаар зохих шаардлага хангасан 6 албан тушаалтанд улсын байцаагчийн эрх олгож, 17 албан тушаалтны улсын байцаагчийн  /үүнээс 10 орон тооны бус/-ийн эрхийг МХЕГ-т уламжлан цуцлуулсан.

        6. Мөн эрх олгогдсон  6 улсын байцаагчийн үнэмлэхийг шинээр бичиж, олгосны зэрэгцээ хүчинтэй хугацаа дууссан 83 улсын байцаагчийн үнэмлэхийг хугацааг сунгаж, 3 улсын байцаагчийн тэмдгийг захиалж олгосон байна.

         7.“Мэргэжлийн хяналтын ажилтны өдөр” бусад тэмдэглэлт өдрийг  тохиолдуулан Улсын хяналтын тэргүүний ажилтнаар-1 албан хаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Жуух бичиг”–ээр 3 албан хаагч, Аймгийн тэргүүний ажилтанаар 2 албан хаагч, Салбарын тэргүүний ажилтанаар 1 албан хаагч тус тус шагнагдлаа. 

         8. 2015 онд байгууллагын дотоод хяналт шалгалтаар холбогдох хууль тогтоомж, журмыг зөрчсөн нь тогтоогдсон 1 ажилтанг ажлаас халах сахилгын шийтгэл, удаа дараа ажил тасалсан 1 ажилтанг 3 сарын  хугацаагаар цалингын 20 хувиар, МХЕГ-ын дотоод хяналт шалгалтаар улсын төсөвт төвлөрүүлдэг хөрөнгө, мөнгийг албаны хэрэгцээнд дураараа  зарцуулсан нь тогтоогдсон 1 албан хаагчид албан тушаал бууруулах, албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн 1 ажилтанд сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна. Дээрхи хугацаанд албан хаагчдыг сахилга  хариуцлагаа сайжруулж ажиллахыг байгууллагын удирдлагаас байнга анхааруулж  ажиллаа.

           8.Албан хаагчдийн 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 15-ныг хүртэл хугацаанд авч, нэгдсэн тайланг  МХЕГ-т хуулийн хугацаанд хүргүүллээ.  2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ 45 албан тушаалтан мэдүүлэх ёстойгоос 100 хувь, хуулийн хугацаанд бүрэн мэдүүлсэн.

         9. 2015 онд хөрөнгө орлогын их хэмжээний өөрчлөлттэй албан тушаалтан,  ашиг сонирхлын зөрчилтэйгээ илэрхийлсэн  албан тушаалтан , ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай мэдэгдэл, тайлбартай албан тушаалтан тус тус байхгүй байна.

         10. 2015 онд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэгийг 6 албан тушаалтан гаргаж АТГ-аар хянуулсан байна.

          11. Түүнчлэн 2015 онд Мэргэжлийн хяналтын газарт ажилд шинээр томилогдсон 5 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг хүлээн авч цахим программд бүртгэл хийлээ.

          12. АМХГазар нь ёс зүйн хороог 5 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулж тайлан мэдээг хугацаанд нь хүргүүлж ажиллаа. Ёс зүйн хороогоор тэмдэгээ үрэгдүүлсэн Шинэ-Идэр сумын  Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Мягмарсүрэнгийн асуудлыг хэлэлцэж  дүгнэлтийг холбодох газарт нь хүргүүлж үрэгдүүлсэн тэмдгийг МХЕГ-аас шинээр олгууллаа.

       13. 2015 онд АМХГ-ын ажилтан албан хаагчид  болон улсын байцаагчийн  ёс зүйтэй холбоотой гомдол санал ирээгүй бөгөөд Ёс зүйн хороогоор орж хэлэлцэгдсэн асуудал байхгүй байна.

    14.  Удирдлага зохион байгуулалтаар байгууллагын  хүний нөөцийн үйл ажиллагааг оновчтой  зохион байгуулах нь нэн тэргүүнд тавигдсан асуудал байсан бөгөөд 2015 онд  ажилд шинээр орсон албан хаагчдад тодорхой шалгуурыг тавьж, мэргэжлийн боловсон хүчингээр хүний нөөцийг бүрдүүлж ажилласан.

 

ХОЛБОО БАРИХ

Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газар

Хаяг: Мөрөн сум, захиргааны байр

Утас:70382125

Факс:70384468

И-Мэйл: p_hu@inspection.gov.mn

Вебсайт: www.hu.inspection.gov.mn

БАЙРШИЛ